Skip to Content

CreatiVision LLC

Инновацийг сургалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд нэвтрүүлэх нь.

Бидэнтэй холбогдох

Your Dynamic Snippet will be displayed here... This message is displayed because you did not provided both a filter and a template to use.

Боловсронгуй заавартай багаж үйлдвэрлэж боловсролыг чанартай, хүртээмжтэй болгохыг зорьж байна

ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага 2023 оноос эхлэн Монголын нийгмийн асуудлыг олон байгууллагын хамтын оролцоогоор шийдэх, инновацлаг шийдлийг хамтдаа гаргах, хамтран ажиллахыг дэмжих зорилгоор Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs /MICS/ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Орлогч дарга Ёшимүра Токүжи MICS хөтөлбөрийн оролцогч, МУИС-ийн багш Т.Бэгзсүрэнг хүлээн авч уулзан, ярилцсан юм. Түүний хувьд байгалийн ухааны хичээлийн чанар, хүртээмжийн асуудлыг сайжруулах зорилготой, сургалтын тоног төхөөрөмж Монголдоо үйлдвэрлэх төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Цааш үргэлжлүүлэх

Хөвсгөл аймагт өөрсдийн зохиосон багаж тоног төхөөрөмжүүдээ нийлүүллээ.

МУИС-ийн дэргэдэх "CreatiVision" компани 5-р сарын 9-11 хооронд Хөвсгөл аймагт болсон Улсын Физикийн олимпиадад 9 болон 12-р ангийн туршилтын тоног төхөөрөмжийг тус үйл ажиллагаанд зориулан зохион бүтээсэн. Хоёр төрлийн 30, 30 ширхэг нийт 60 багажийг зохион бүтээн хийж олимпиадад хэрэглүүлэв. Мөн эдгээр багажийг Улаанбаатар хотод авчралгүй Хөвсгөлийн сургуулиудад БШУГ-аар дамжуулан нийлүүллээ. 6-р сарын эхээр эдгээр багаж тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, арга зүйн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бидний тоног төхөөрөмж Хөвсгөлийн физикийн боловсролыг бага ч гэсэн хүртээмжтэй, чанартай болгоно гэдэгт бат итгэлтэй байна.

Цааш үзэх

Дэд байранд

“БАГШ, ОЮУТНЫ СТАРТАП – 2023” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрт амжилттай оролцон дэд байранд шалгарав.

Riotinto – techstars Startup Weekend Ulaanbaatar, University Edition.

Цааш үргэлжлүүлэх

12
Багийн гишүүд
45
Бүтээгдэхүүн
8
Үзүүлэлт
37
Харилцагч